Dark Light
Нийгэм | 2020-10-14

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын шүүх хурал хойшиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдар буюу 10 дугаар сарын 13-ны өдөр болох байсан ч хойшилов. 

Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэсэн шалтгаанаар энэ сарын 28-ныг хүртэл шүүх хурлыг хойшлуулаад байгаа юм байна. 

Хэргийг эргэн сануулбал С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард ял оноосон билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22