Dark Light
Нийгэм | 2020-10-16

Эхнэрээ бие засах өрөөнд нэг жил хагасын турш ТҮГЖЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэтхэгийн Панипат хотын нэгэн эр эхнэрээ нэг жил хагасын турш бие засах өрөөндөө түгжсэн байна. Орон нутгийн хэвлэлд бичсэнээр хохирогч эмэгтэй жил хагас 0,8 кв.м-т амьдарсан байна. Цагдаагийн газраас эмэгтэйг олоход турж эцсэн, биеийн булчингууд нь суларсан өөрөө алхаж чадахааргүй биеийн байдал тааруу байжээ. Гэмт хэрэгтэн эхнэртээ маш цөөн удаа хоол өгч байсан тухайгаа ярьсан байна. 
Хохирогч эмэгтэй гэрлээд 17 жил болсон бөгөөд 11-15 насны гурван хүүхэдтэй ажээ. Хөршүүд нь түүнийг аварсан байна. 

Гэмт хэрэгтэн мэдүүлэг өгөхдөө эхнэр нь сэтгэлзүйн эмгэгтэй, түүнийг аврахын тулд ийм үйлдэл хийсэн гэсэн байна. Гэвч хохирогч эмэгтэйд нэг ч удаа тийм дүгнэлт эмнэлгээс хийж байгаагүй бөгөөд эрүүл байжээ.  

ЭХ СУРВАЛЖ: ntv.ru

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22