Dark Light
Нийгэм | 2020-10-19

Энэ долоо хоногт Хотын даргыг томилно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орон нутгийн ээлжит сонгууль болж, нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан.Ингэснээр Хотын удирдлагаа томилох эрхтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын дарга, Хотын дарга болон орлогчдыг МАН дангаараа томилох бүрэн эрх нь бүрдлээ. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар болон МАН-ын удирдлагуудын зүгээс Хотын удирдлага болон ялсан дүүргийн Засаг дарга нараа яаралтай томилж,  ажилдаа шуурхайлан орно гэдгээ тодотгосон. Тиймээс энэ долоо хоногт НИТХ анхдугаар хуралдаанаа зарлаж, томилгоогоо хийх биз ээ.

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд нийслэлд ялалт байгуулж, олонх болж чадсан учраас Хотын дарга, НИТХ-ын даргын томилгоонд давуу эрхтэй оролцоно. НИТХ дарга болон Хотын даргаар хэнийг томилох вэ гэдгийг Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх хоёр тохирч байж, намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар орох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16