Dark Light
Нийгэм | 2020-10-19

Авто засварын газарт гал гарч 3 автомашин, 1 чиргүүл шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамжинд “Панда” авто засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 10 сарын 17-ны өдрийн 22:09 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 км замыг туулан 22:12 цагт очиж иргэн Б-ийн 21х18 метрийн хэмжээтэй “Панда” авто засварын газар, 3 автомашин, 22х20 метрийн хэмжээтэй “Бид” автомашин зээлийн төвийн 2 давхар, 1 чиргүүл, 2 автомашин, 1 автомашины чиргүүл тус тус шатаж байсныг 02:50 цаг ажиллаж унтраажээ. Нэмэлт дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажилласан. Ус суваг удирдах газарт хүсэлт гарган 2 автомашин /5 тн/-ыг гаргуулан ажиллуулсан байна.

Эх сурвалж : ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22