Dark Light
Нийгэм | 2020-10-19

Армени, Азербайжаны талууд галаа харилцан зогсоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

Уулын Карабахад өнгөрөгч есдүгээр сард Армени, Азербайжан үндэстнүүдийн хооронд мөргөлдөөн болсон билээ. Өдгөө ч тус бүс нутагт нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа аж. Тус мөргөлдөөний үеэр Азербайжаны 60 энгийн иргэн амиа алдаж, 270 хүн шархдсан байна. Харин Армений тал 630 орчим цэргээ алджээ. Сөргөлдөгч талууд ням гариг жилжих шөнө галаа зогсоож мөргөлдөөнтэй бүсэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр тохирилцлоо. Гал зогсоох гэрээг байгуулахын өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нартай утсаар холбогдож гал унтраахыг уриалжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22