Dark Light
Нийгэм | 2020-10-20

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгаас Улаанбаатар руу явах зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрчээ.

Иймд иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн буюу аравдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай явах чиглэл болон Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа гэж АТҮТ-өөс мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22