Dark Light
Нийгэм | 2020-10-20

Монголчууд Словени руу 90 хоног визгүй зорчино

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Бүгд Найрамдах Словени улстай байгууллаа. Энэ хэлэлцээрт хоёр тал Любляна хотноо энэ сарын 16-нд гарын үсэг зурсан юм. Хэлэлцээрт МУ-аас Бүгд Найрамдах Словени улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Словени улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Гашпер Довжан нар оролцов. Ингэснээр хоёр орны дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа ажээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22