Dark Light
Нийгэм | 2020-10-20

Цагдаа, дотоодын цэргийн жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн цагдаагийн ерөнхий газрын Хүч спортын хорооны зааланд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнийг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд төв, орон нутгийн 33 байгууллагын 130 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорьж байна.

Тамирчид эрэгтэй -60 кг, -66 кг, -73 кг, -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг-ын жингийн ангилалд эмэгтэйчүүд -52 кг, -70кг , +70кг-ын жинд өрсөлдөж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, мөн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Гарьдпүрэв, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат, Зөрчил шалгах, мэргэжлийн арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат, “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох болон бусад дарга, удирдлагууд оролцсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22