Dark Light
Нийгэм | 2020-10-21

Цасан шуурганд сураггүй болсон 3 иргэнийг олж 1 иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн “Голын-Улаан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т/Тус сумын нутгаар 10 сарын 19-ний өдрийн 18:00 цагаас эхлэн цас орж, салхины хурд 20 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас малчин Б /40 настай, эмэгтэй/ явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10 сарын 20-ны өдрийн 00:12 цагт сумын Засаг даргын Тамгын газар хүлээн авч  ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:20 цагт гэрээс урд зүгт 40 км тус багийн “Сүүлийн-Улаан” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Мөн Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн “Пагваан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс урд зүгт 100 км-т/ Тус сумын нутгаар 10 сарын 19-ний өдрийн 18:00 цагаас эхлэн цас орж, салхины хурд 20 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас малчин Б /50 настай, эрэгтэй/, Б /45 настай, эмэгтэй/ нар мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10 сарын 20-ны өдрийн 00:12 цагт сумын Засаг даргын Тамгын газарт хүлээн авч тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05:10 цагт гэрээс нь урд зүгт 3 км-т тус багийн “Пагваан гэдэг газраас эсэн мэнд олсон байна.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн “Хуримтын-Эх” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ Тус сумын нутгаар 10 сарын 19-ний өдрийн 20:00 цагаас эхлэн цас орж, салхины хурд 10-12 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас Шилүүстэй сумын харьяат малчин С /64 настай, эрэгтэй/ мориор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10 сарын 20-ны өдрийн 00:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч ажилтнууд, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж : ОБЕГ 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00