Dark Light
Нийгэм | 2020-10-21

Toyota Prius-20 маркийн автомашин Kia Granbird автобустай мөргөлдөж, 1 иргэний амь нас хохирчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2020 оны 10 сарын 20-ны 19.30 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сум 2-р баг “Бүс Хайрхан” гэх газар /Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн 188 кт/-т асфальтан замд Toyota Prius-20 маркийн автомашин Kia Granbird автобустай мөргөлдөж, зорчигч 23 настай, эмэгтэй Н-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна.

Улаанбаатар хотоос баруун аймгийг чиглэсэн авто замд халтиргаа гулгаа үүссэн тул АНХААРАЛ болгоомжтой тээврийн хэрэгслийн ХУРД-ыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22