Dark Light
Нийгэм | 2020-10-22

Ж.Бямбасүрэн: Бүтээн байгуулалтын ажилд оролцох 74 БНХАУ-ын иргэн урд шөнө хилээр орж ирсэн, нэг хүн халуурсан учраас нэг автобусыг буцаасан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд Монгол улсын хилээр олон тооны хятадууд хууль бусаар орж ирж байна гэсэн мэдээлэл тархаад байсан билээ. Тодруулбал, долоон автобус дүүрэн хүмүүс оройн цагаар орж ирж байна гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн тайлбар өглөө.

Тэрбээр "Өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр 15.00-16.00 цагийн хооронд МУ-ын засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу улс орны нэн яаралтай бүтээн байгуулалтанд оролцох БНХАУ-ын 74 иргэнийг бүрэн хяналтан доор хил нэвтрүүлсэн. Өчигдөр цахим сүлжээгээр гүтгэлийн чанартай худал мэдээлэл явж байсан. Мөн хилээр нэвтэрсэн иргэдийг 21 хоногийн тусгаарлалтанд байлгана. Хил хааснаас хойш 1000 гаруй инженерийг бүтээн байгууллагад оролцуулахаар хилээр нэвтрүүлээд байна. Бүтээн байгуулалт дуусахаар Хятад улс руу буцна" гэв.

 Нийт 100 ажиллах хүч орж ирсний нэг иргэн нь 37 хэмийн халуунтай байсан учраас тус иргэнтэй ойр байсан 26 иргэнийг буцааж 74 иргэнийг хил нэвтрүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22