Dark Light
Нийгэм | 2020-10-23

ШӨХТГ хил дамнасан хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэдэг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хил дамнасан хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх ажлыг эхлүүллээ. ШӨХТГ-тай хамтран ажиллах саналыг БНСУ-ын Хэрэглэгчийн агентлаг,  Их Британи улсын Төлөвлөгөөт худалдааны стандартын институт  /Европын хэрэглэгчийн төв/, Гүрж улсын Өрсөлдөөний агентлагууд  хүлээн авч хамтран ажиллахаар болжээ.

 Цаашид хэрэглэгчийн гомдол ихээр гардаг улс орнуудын Хэрэглэгчийн байгууллагатай холбоо тогтоон, хил дамнасан гомдлыг хамтран шийдвэрлэдэг болохын төлөө ажиллаж байна. ШӨХТГ нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж, зөвхөн Монголд биш, хилийн гадна байгаа иргэн, аж ахуй нэгжийг орхигдуулалгүй ажиллах зорилготой ажиллаж байна. Хамтран ажиллах хүсэлтэй хүн бүрийн санал, мэдээлэл, гомдлыг ШӨХТГ нээлттэй хүлээн авах юм байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22