Dark Light
Нийгэм | 2020-10-23

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тамгаа гардан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамжийг МУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэ танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон Д.Сумъяабазарт НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тамгыг гардуулав. 

Д.Сумъяабазар “МАН-д итгэж бидэнд саналаа өгсөн, биднийг үргэлж дэмждэг иргэддээ юуны өмнө талархаж байна. Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэлийг шийдэх ажлыг нэн түрүүнд тавих болно. Цаашлаад нийслэл Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудалд нухацтай хандаж, тэдгээрийг шийдвэрлэсэн ажлуудыг хийх болно” гэв.

Дашрамд дурьдахад, тэрбээр 1974 онд төрсөн, 46 настай. Монгол Улсын аварга цолтой. Нийслэлийн 77-р дунд сургуулийг төгссөн.

2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалаврын ангийг дүүргэжээ. Англи, орос хэл эзэмшсэн байна.

Ажилласан байдал:

2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал

2003 онд ”Асашёрюү сан” ТББ-ын дэд тэргүүн

2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2009 онд Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч

2013 онд ”Рояал Плаза” ХХК-ийн зөвлөх

2013 онд Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Шагнал:

2006 онд Монгол Улсын аварга цол

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22