Dark Light
Нийгэм | 2020-10-25

Монгол улсад Коронавирусийн халдвартай хүний тоо 338 болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Вирус судлалын лабораторид 673 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. Шинжилгээг ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид хийжээ.

10 дугаар сарын 25-ны байдлаар коронавирусний халдвартай 26 хүн эмчлүүлж байгаагийн 20-ийнх нь биеийн байдал хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна. Манай улсад коронавирусний халдвартай нийт 338 тохиолдол бүртгэгдснээс 312 хүн эдгэрч, 300 хүн ажиглалтаас гарчээ. Одоогоор 3840 хүн тусгаарлалтад байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22