Dark Light
Нийгэм | 2020-10-25

Тээврийн Цагдаагийн албаны баг тамирчид шилдгээр шалгарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсад хууль зүйн салбар үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүссэний 100 жилийн ойг угтан зохион байгуулагдаж буй ЦЕГ-ын Хүч спорт хорооны аварга шалгаруулах Тээврийн цагдаагийн албаны нэрэмжит Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагуудын 2020 оны ХӨЛ БӨМБӨГ-ийн тэмцээнд 29 багийн 435 тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. 

Нэгдүгээр байр: Тээврийн_цагдаагийн албаны баг тамирчид шалгарч өргөмжлөл, алтан медаль, шилжин явах цом, мөнгөн шагнал; 

Хоёрдугаар байр: Нийслэлийн_цагдаагийн удирдах газрын баг тамирчид шалгарч, өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал,

Гуравдугаар байр: Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын баг тамирчид шалгарч өргөмжлөл хүрэл медаль, мөнгөн шагнал авса бол 

"Шилдэг_хагас_хамгаалагч"-аар Төв аймаг дахь Цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч О.Хонгор, 

"Шилдэг_хамгаалагч"-аар Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн ахмад С.Одхүү, 

"Шилдэг_хаалгач"-аар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлан дэслэгч Г.Батцэнгэл, 

"Шилдэг_довтлогч"-оор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Ж.Лхагважав нар шалгарчээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00