Dark Light
Нийгэм | 2020-10-26

Автомашины эд ангид хавчуулагдсан хоёр иргэн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлт”-ийн даваанд Зам тээврийн осол гарсан гэх дуудлагыг Аравдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид хүлээн авчээ. Осол 14 цаг 20 минутанд гарсан байна.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 25 км зам туулан 14:50 цагт очиход Хүй долоон худгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Ч-ийн жолоодож  явсан QV-25 загварын автокран нь 2 суудлын автомашин, 2 бага оврын ачааны автомашин (Портер), 1 том оврын ачааны автомашин (Норд бенз)-ыг мөргөсөн байжээ.

Нийт 10 хүн бэртэж гэмтсэн бөгөөд найман хүнийг ЯТТТ-д хүргэсэн бол автокраны жолооч иргэн Ч /58  настай, эрэгтэй/, “Аксент” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б/31 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16