Dark Light
Нийгэм | 2020-10-26

Томуугийн вакцинд хамрагдсан 32 иргэн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д томуугийн вакцинд хамрагдсан иргэдээс амиа алдсан тохиолдол 32 бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан уг вакциныг  зогсоох хүртэл арга хэмжээ авах тухай асуудал хөндөгдөж, мэргэжилтнүүд олон талын байр суурьтай байгаа юм. Тухайлбал, Солонгос улсын эмч нарын хороо энэ сарын 29-нийг хүртэл томуугийн вакцинжуулалтыг зогсоохыг санал болгосон байна. 

Харин БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг “Дархлаажуулалт нь нас баралттай шууд холбоотой гэдэг нь хараахан тогтоогдоогүй. Тиймээс вакцинжуулалтыг зогсоох шаардлага байхгүй” гэсэн байр суурьтай байгаа юм.

 Нас барсан анхны тохиолдол нь 17 настай, эрэгтэй байсан бөгөөд Инчеон хотноо 10 сарын 16-нд бүртгэгджээ. Үүний дараа Сөүл, Кёнгидо болон бусад газруудад бүртгэгдэж эхэлсэн байна.

Эх сурвалж: bbc.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22