Dark Light
Нийгэм | 2020-10-27

Улаанбаатар хотод шөнөдөө 9-11 градус хүйтэн,өдөртөө 2-4 градус дулаан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2020 оны 10 дугаар сарын 26-ны 20 цагаас 10 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 7-12 градус, бусад нутгаар 2-7 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00