Dark Light
Нийгэм | 2020-10-27

XIII зууны үеийн хүн чулуу хулгайлахыг завджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг, Тавантолгой гэх газраас XIII зуун буюу Монголын эзэнт гүрний үед холбогдох хүн чулуу хулгайлахыг завджээ. Тус аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон, Наран, Баян-дэлгэр сумд 50 гаруй хүн чулуу байдаг бөгөөд тухайн этгээдүүд хоёрыг нь хууль бусаар зөөх гэж байсан аж.

 

Сүхбаатарчууд эх оронч Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байна

 

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр “Хэргийг үйлдсэн хүмүүс “Соёлын сайдын зөвшөөрлийн дагуу хүн чулууг зөөж, музейд байршуулах гэж байна” хэмээн мэдүүлсэн. Гэвч энэ ажлыг Соёлын яам, аймгийн Соёлын газрынхан болон музейн ажилтнууд огт мэдээгүй байсан. Энэ нь Монголын соёлын өвд халдсан гэмт хэрэг. Тус хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22