Dark Light
Нийгэм | 2020-10-28

Байшин шатаж гурван хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орбитод байшин шатаж, 17-20 насны гурван хүн галд өртөн амиа алджээ. Тодруулбал, ОБЕГ Сонгинохайрхан дүүргийн II хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 06.35 цагт хүлээн авсан байна. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 06.40 цагт очиж, иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил тус тус шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраажээ.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажилласан байна. 

Уг гал түймэрт иргэн С (20 настай, эрэгтэй), иргэн Б (20 настай, эрэгтэй), иргэн А (17 настай, эмэгтэй) нар өртөж амиа алджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22