Dark Light
Нийгэм | 2020-10-29

Автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Нарийны гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 10 сарын 28-ны өдрийн 07:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч 40 км зам туулан 09:15 цагт очиход Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Соната-7” загварын суудлын автомашин, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвөөс Баянхонгор аймгийн төвийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан  “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат иргэн Б /35 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22