Dark Light
Нийгэм | 2020-10-29

Ноцтой зам тээврийн осол бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2020.10.28-ны өдөр 07:50 цагийн орчимд Баянхонгор аймаг Баян-Овоо сум 2-р багийн нутаг “Савх” гэх газар асфальтан замд Nissan Condor маркийн автомашины араас  Hyundai Sonata маркийн Б жолоочтой автомашин  мөргөж, зорчигч 35 настай, эмэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас  анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16