Dark Light
Нийгэм | 2020-10-31

Хөвсгөл аймаг дахь Эрдэнэбулган сумын цагдаа Г.ШИРЭНДЭВ 26 иргэний амь насыг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
 
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 42 kм зайд байдаг Үүрийн голд гурван тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26 иргэн усанд урсаж, эрсдэх аюулд орсон тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авч нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очсон байна. Усны голд хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг уснаас татаж гарган, иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг усны аюулаас авран хамгаалжээ.
Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан иргэд баталгаат бус замаар зорчихгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй, алсын замд явахдаа тээврийн хэрэгслийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж police.gov.mn

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16