Dark Light
Нийгэм | 2020-11-01

Цагдаа болж жүжиглэн ташаа мэдээлэл тараасан иргэнийг саатуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Саяхан цахим орчинд цагдаагийн алба хаагчийн хувцастай нэгэн иргэн цахим хуудсандаа "Хүн нь байгаа цагт үүрүүлчих хэрэг олддог юм" гэж бичсэн нь иргэдийг бухимдуулсан. 

Дээрх мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, худал мэдээлэл тараасан иргэнийг саатуулжээ. Тодруулбал, эрхэлсэн тодорхой ажилгүй 32 настай эрэгтэй "Б" нь фотошоп ашиглаж өөрийн биед цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас өмсүүлсэн байдалтайгаар эвлүүлсэн байжээ. Тус иргэнийг Дархан-уул аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16