Dark Light
Нийгэм | 2020-11-02

Манай улсад коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 349 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн гурав хоногт буюу 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-нд улсын хэмжээнд вирус судлалын лабораторид нийтдээ 2 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд 9 хүний сорьцод коронавирус илэрчээ.

2020 оны 10 дугаар сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн  Монгол Улсын иргэн 27 настай эмэгтэй,  10 дугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирж тусгаарлагдсан 21, 58, 64 настай гурван эрэгтэй давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Нэг нь ОХУ-ын иргэн аж. Түүнчлэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээний хариу халдвартай гарсан байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 349 болов.

ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 36 хүн эмчлүүлж байгаагаас 28 хүний биеийн байдл хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16