Dark Light
Нийгэм | 2020-11-02

БГДүүргийн хороод иргэдийн нийтийн хурлын тогтоолоо өргөн барилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т “....Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж тусгасан. 

Энэ хүрээнд Баянгол дүүргийн 25  хороо  Иргэдийн нийтийн хурлаа хуралдуулж, тогтоолоо Баянгол дүүргийн Засаг дарга  Г.Нарангэрэлд өргөн барилаа.  

Тус хуулийн 17.2-т заасны дагуу тухайн шатны иргэдийн нийтийн хурлаас сонгосон Засаг даргыг дүүргийн Засаг даргаар батламжлуулах ёстой. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т заасны дагуу Иргэдийн нийтийн хурлын өргөн барьсан тогтоолыг захирамжлах эрх нь Засаг даргад оногдсон байдаг. Тиймээс ч хуулийн дагуу тогтоолыг хүлээн авснаа энэ үеэр Засаг дарга Г.Нарангэрэл мэдэгдлээ.

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00