Dark Light
Нийгэм | 2020-11-03

Улсын гуравдугаар төв эмнэлэг хүүхдийн зүрхний мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Улсын Гуравдугаар Төв эмнэлэг хүүхдийн зүрхний гажгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэн хариуцан төлөх төлбөрийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2020 онд БНСУ-д төвтэй Сэлвэшн Арми ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Одоогийн байдлаар үнэ төлбөргүй хийж буй зүрхний мэс засал  эмчилгээг 5 хүүхдэд амжилттай хийж эмнэлгээс гаргасан байна.

 Сүүлийн 5 жилийн байдлаар тус эмнэлэг 211 хүүхдэд зүрхний төрөлхийн гажгийн мэс засал хийснээс 2020 онд 30 хүүхдэд уг тусламж үйлчилгээг үзүүлсэн. Дээрх хүүхдүүдэд Сэлвэшн арми ТББ-аас гарын бэлэг гардуулж, эрүүл энхийг хүслээ. 

 Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс засал хийлгэх шаардлагатай ч санхүүгийн боломжгүй байгаа иргэд, үйлчлүүлэгчид та бүхэн Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт хандан 100% үнэ төлбөргүй зүрхний мэс засал эмчилгээ хийлгэх боломжтой юм.

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00