Dark Light
Нийгэм | 2020-11-03

Г.Ёндон хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр болох 10.700.000 төгрөгийг буцаан төлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр болох 10.700.000 төгрөгийг "Монголросцветмет” нэгдлийн данс руу шилжүүлж, мөнгөө буцаан төлжээ. 

 Г.Ёндон “Монголросцветмет” нэгдлийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байх үедээ "Гёте" сургуульд сурдаг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг төлүүлсэн нь олон нийтэд ил болоод байсан билээ. 

Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг дуудаж энэ талаар мэдээлэл авч, байгууллагаар төлүүлсэн сургалтын төлбөрийг Г.Ёндон сайдаар буцаан төлүүлэхээр болсон юм.

Энэ үеэр Засгийн газрын тэргүүн цаашид төрийн өмчит байгууллагууд төсвөөс давсан цалин, урамшуулал авч болохгүй гэдгийг хатуу анхааруулж, энэ мэт асуудлыг эмх цэгцэнд нь оруулахыг үүрэг болгосон байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22