Dark Light
Нийгэм | 2020-11-03

“Олон нийтийн цагдаа " бэлтгэх сургалт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны захиалгаар Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд “Олон нийтийн цагдаа” бэлтгэх сургалт энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс зохион байгуулагдаж эхэллээ.

Энэхүү сургалт 21 хоногийн турш үргэлжлэх бөгөөд сургалтад хамрагдсан иргэд хууль тогтоомжийн талаар иргэд, олон нийтэд таниулах, сурталчлах, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшиж төгсөх юм.

Сургалтаа амжилттай төгссөн иргэд Нийслэлийн авто замын хөдөлгөөн зохицуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд дэмжлэг үзүүлж ажиллах аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22