Dark Light
Нийгэм | 2020-11-06

Усжуулах байгууламжид боогдсон загаснуудыг аврахаар тав дахь өдрөө ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дахь Казахын буюу Шаазан нуурын дэргэдэх усжуулалтын байгууламжийн тогтоол усанд мөнгөлөг хэлтэг загас олноороо боогдож, аюулд орсон юм. 

Дорнод аймгийн БОАЖГ-ынхан тухайн үед “Загаснуудыг үргээгээд, үлдсэнийг нь зориулалтын тороор барьж, нуурт тавина. Үүнийг мэргэжлийн судлаачийн зөвлөмжийн дагуу хийж байгаа учраас аюулгүй” гэж мэдээлсэн ч олон тооны мөнгөлөг хэлтэг одоо ч аюултай нөхцөлд байгааг газар дээр нь ажиллаж буй эх сурвалжууд мэдээллээ. 

Тодруулбал, ШУА-ийн Газар зүй, геокологийн хүрээлэн, Дорнод аймгийн БОАЖГ, ОБГ, “Дорнод” спорт загасчлалын клуб, залуу байгаль хамгаалагчдын “Бөөдий” клубын 50 гаруй залуу загаснуудыг аврахаар дөрвөн өдөр ажилласан ч тал орчим хувийг нь л чөлөөлсөн байна. Усжуулах байгууламжийн доор орж, хөдлөх аргагүй болтлоо боогдсон олон тооны мөнгөлөг хэлтлэг үхсэн гэв. Тиймээс тус байгууламжийн амыг элсээр битүүлэн, 80 гаруй тонн ус соруулсны дараа үлдсэн загаснуудыг тороор барьж, нуурт шилжүүлэх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзсэн ажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22