Dark Light
Нийгэм | 2020-11-06

Өвлийн уур орох улирал маргааш өглөөний 8 цаг 36 минутанд эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Намрын адаг өлзийт улаан нохой сарын найман цагаан хөх бар өдөр

Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 07.46-17.25

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Төмөр

Аргын тооллын 11 сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 22, Найралт эх одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 07 цаг 46 минутанд мандаж 17 цаг 25 минутанд жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 8 цаг 36 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22