Dark Light
Нийгэм | 2020-11-06

2020 оны төсвийн тодотголыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2020 оны төсвийн тодотголыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өнөөдөр өргөн барилаа. Нийслэлийн ИТХ-ын хороо, дэд хороо байгуулагдан төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Үүний дараагаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хурлаар хэлэлцэх юм.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Хурлын эдийн засаг, төсвийн хороо, түүний дэд хороог байгуулж 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэх учиртай. Ирэх пүрэв гарагт болох ээлжит бус I дүгээр хуралдаанаар хурлын хороо, дэд хороодын асуудлыг хэлэлцэнэ. Харин энэ сарын 10-нд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэх нийслэлийн ИТХ-ын  ээлжит бус хуралдааныг товлоно" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00