Dark Light
Нийгэм | 2020-11-07

УОК өнөөдөр 10:00 цагаас эхлэн хуралдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК өнөөдөр 10:00 цагаас эхлэн хуралдаж байна. Хуралдаанаар Алтанбулаг, Цагааннуур зэрэг хилийн боомтуудад хийсэн шалгалтын дүн болон ХӨСҮТ-д ажиллаж байхдаа коронавирусийн халдвар авсан сувилагчийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тус эмнэлэгт коронавирусийн өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн гэж мэдээлсэн юм. 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар авсан сувилагч Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д ирж ажиллаж байжээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22