Dark Light
Нийгэм | 2020-11-09

Улаанбаатар хотод өдөртөө 5-7 градус дулаан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малч­ид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2020 оны 11 дүгээр сарын 09-ний 20 цагаас 11 дүгээр сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 14-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

      11-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 13-нд Монгол Алтайн уулсаар, 14-нд Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00