Dark Light
Нийгэм | 2020-11-09

Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Намрын адаг өлзийт улаан нохой сарын таваг шар улаагчин могой өдөр

Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 07.51-17.21

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Уул

Аргын тооллын 11 сарын 10, Ангараг гараг. Билгийн тооллын 25, Бага морь одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 07 цаг 51 минутанд мандаж 17 цаг 21 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22