Dark Light
Нийгэм | 2020-11-10

УОК: Алтанбулагийн боомтыг 2 сарын хугацаагаар хаах асуудлыг ЗГ-ын хуралдаанд танилцуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комиссын ээлжит хурал болж өндөрлөлөө.

УОК-ын шийдвэрийг Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцуулж байна.  

Тэрбээр "Зам Тээврийн, Хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн юм. Увс аймгаар хиллэдэг Боршоо-хандгайтын боомт, Баян-Өлгий аймгаар ОХУ-тай хиллэдэг Цагаан нуур боомт дээр ажилласан гурван ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Ийнхүү

- Алтанбулагийн боомтыг 11-р сарын 16-наас эхлэн хоёр сарын хугацаагаар хаах

- 23-наас эхлэн Цагааннуурын боомтыг гарагийн зохицуулалтаар нээхээр шийдвэрлэж, энэ асуудлыг ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар боллоо" гэв

Алтанбулагийн боомтыг хааснаар ачаа тээврийг төмөр замаар тээх бөгөөд өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байх зохицуулалтуудыг хийх аж. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16