Dark Light
Нийгэм | 2020-11-10

Шотланд улс хүүхдэд бие махбодын шийтгэл оноохыг хориглосон 57 дахь улс болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шотландын парламент 2019 онд 16-гаас доош насны хүүхдэд бие махбодын шийтгэл оноохыг хориглосон шинэ хуулийг баталсан аж. Эл хуулийг энэ сарын 7-ны бямба гаргаас мөрдөж эхэлсэн байна. Өмнө нь тус улсад эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийг тодорхой хэмжээнд шийтгэхийг зөвшөөрдөг байжээ. Тус хуулийг анх Швед улс 1979 онд баталсан бол Шотланд энэхүү жишгийг дагасан 57 дахь улс боллоо. Үүнтэй төстэй хуулийг 2021 онд Британийн Уэльс мужид батлахаар ярьж байгаа гэнэ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22