Dark Light
Нийгэм | 2020-11-11

Коронавирусын халдвар илэрсэн жолооч "Хархан нүдэн" тоглолтыг үзжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусынг халдвар илэрсэн тир машины жолооч Б.Д нь 29 настай. 2020.10.16-2020.11.06-ны өдрийн хооронд Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдсан байна. 

Тусгаарлалтын хугацаанд тус сувилалд хорио цээр, хамгаалалтын журам зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр тус сувилалд байсан бүх иргэнийг өнгөрсөн шөнө ХӨСҮТ-д шилжүүлэн тусгаарлаж, шинжилгээ авсан аж. 

Тухайн иргэн тусгаарлалтаас гарснаасаа хойш нийтийн тээвэр болон таксигаар хэд хэдэн удаа үйлчлүүлсэн. Мөн UB паласт болсон “Хархан нүдэн” тоглолт үзсэн. Мөн автомашиныхаа дугуйг засуулахаар засварын газраар үйлчлүүлжээ. 

Одоогоор түүний тусгаарлатаас гарсан дөрөв хоног дахь маршрутыг тогтоон, нэгдүгээр хавьтал болсон нийт 16 иргэнийг шинжилгээнд хамруулан ажиллаж байна. 

Тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь Тэс петроилиумд ажилладаг байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22