Dark Light
Нийгэм | 2020-11-11

Үс засуулвал: Өлзийтэй сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Намрын адаг өлзийт улаан нохой сарын гурван хөх шарагчин хонь өдөр

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 07.54-17.19

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 11 сарын 12, Бархасвадь гараг. Билгийн тооллын 27, Тугчин одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 07 цаг 54 минутанд мандаж 17 цаг 19 минутанд жаргана. Тухайн өдөр туулай, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22