Dark Light
Нийгэм | 2020-11-11

Арилжааны банкууд 14.00 цаг хүртэл ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-ын тогтоолын дагуу Төрийн банкны нийслэл Улаанбаатар хотын салбар, нэгжүүд энэ сарын 11-13-ныг дуустал 09.00-14.00 цаг хүртэл ажиллаж, харилцагч нарт үйлчлэх болсноо мэдэгдлээ. 

Мөн "Голомт" болон Хасбанк, "Капитрон", мөн "Ариг" банк "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан нийслэл хот дахь нийт салбар, нэгж энэ сарын 11-13-ныг дуустал 09.00-14.00 цагийн хооронд үйлчлэхээ мэдэгдлээ. ХААН банкны Хонхор өртөө, Биокомбинат дахь, мөн Хан-Уул дүүрэг дэх болон Жуковын гудамж дахь, "Амгалан" зах дахь тооцооны төвүүд 11-13-нд ажиллахгүй болохыг мэдэгдлээ. 

Арилжааны банкууд "COVID-19"-ийн халдвараас сэргийлж, олон хүн цугласан газраар явахаас зайлсхийж, интернэт, смарт банк, бусад апплекейшныг ашиглан үйлчлүүлэхийг харилцагчдадаа зөвлөж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22