Dark Light
Нийгэм | 2020-11-11

Бүх төрлийн үйл ажиллагааг түр зогсоох жагсаалтанд Буриад улс ороогүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өнөөдөр, 11 дүгээр сарын 11-ний байдлаар "COVID-19"-ийн батлагдсан тохиолдол 14.130 бүртгэгдээд байна. Энэ сарын 10-11-нд шилжих хоногийн байдлаар 233 хүнээр шинээр халдвар авчээ. 

Нийслэл Улаан-Үд хотод бүртгэгдсэн нийт 8545 тохиолдлоос 77 хүн шинээр халдвар аваад байна. Буриад улсад нийт 9156 хүн эмчлэгдэж, өнөөдрийн байдлаар 267 хүн эмнэлгээс гарав. "COVID-19"-ийн халдвараар өнгөрсөн хоногт 6 хүн эндэж, нас баралтын тоо 259 болоод байна. 

ОХУ-ын Ерөнхий санитарны ерөнхий эмч Анна Попова шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын зарим орон нутагт бүх төрлийн үйл ажиллагааг түр зогсоох жагсаалт гаргасан юм. Уг жагсаалтад Бүгд найрамдах Буриад улс ороогүй байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22