Dark Light
Нийгэм | 2020-11-12

Төрийн ордонд Улсын онцгой комисс хуралдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комисс Төрийн ордонд яг одоо хуралдаж байна. Хуралдааны дараа мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.

Коронавирусийн халдвар Монгол Улсад голомтлон гарсан нь батлагдсанаар улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн тав хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ. Хөл хорионы хугацаанд халдвар авсан жолоочтой хавьтал болсон нийт 2000 гаруй иргэнийг тусгаарлан шинжилгээ авах ажил үргэлжилнэ.

ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар болон тархвар судлаачид, мөн цагдаа, тагнуулынхан энэ чиглэлээр шөнөжин ажиллажээ. Коронавирусийн шинжилгээг үргэлжлүүлэн хийсээр байгаа бөгөөд энэ талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16