Dark Light
Нийгэм | 2020-11-12

Д.Дэмбэрэлнямбуу: Тусгаарлалтаас гараад заавал сайхан дуу хийж ард түмэндээ хүргэнээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусийн халдвар илэрсэн 29 настай Д энэ сарын 08-ний өдөр Улаанбаатар паласт тоглосон "Хархан нүдэн" тоглолтыг үзсэн. Тухайн жолоочийн ойрын гурван хүнээс коронавирус илэрсэн бол өнөөдөр нэмж нэг хүнээс халдвар илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээд байна. 

Дуучин Д.Дэмбэрэлнямбуу Увс аймагт тоглолтоо хийсний улмаас хөл хорио  тогтоолоо – tac.mn

Тоглолтын эзэн Д.Дэмбэрэлнямбуу нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа: 

" Миний тоглолтыг үзсэн, халдвар илэрсэн хүмүүстэй хамт байсан, уулзсан, гар барьсан хүмүүс заавал сайн дураараа очиж шинжилгээгээ өгөөрэй. УОК,ЭМЯ-ны мэдээлэл зөвлөмжийг сайтар дагаарай, амны хаалтаа зүүгээрэй. Тоглолтыг минь үзсэн хүмүүсийн шинжилгээний хариу СӨРӨГ гараасай гэж залбирч сууна. Тусгаарлалтаас гараад заавал сайхан дуу хийж ард түмэндээ өргөн баринаа" гэжээ. 

Түүнээс шинжилгээ авсан бөгөөд хариу өнөөдөр 12 цагт гарах ажээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22