Dark Light
Нийгэм | 2020-11-12

ЭМЯ: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх ЗӨВЛӨГӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

 

Коронавируст цар тахлын үед бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн  үйлчилгээнд өгөх зөвлөгөөг ЭМЯ-наас гаргасныг хүргэж байна.

Ачаа тээврийн байгууллагад:

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх

• Ажлын байрыг тогтмол цэвэрлэх

• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх

• Агаар сэлгэлт хийх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Ачаа, тээшийг зайтай байрлуулах

• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх

• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх

• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх

Хүргэлтийн ажилтанд:

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх

• Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

• Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх

• Хүн хооронд 1.5-2 метр зай барих

Үйлчлүүлэгчид:

• Амны хаалт зүүх, бээлий өмсөх

• Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах

• Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 25мл белизна хийж арчих

• Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх

• Гаднах сав, баглаа, боодлыг хаях

• Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх

• Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх

Эх сурвалж: ЭМЯ

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00