Dark Light
Нийгэм | 2020-11-13

УОК: Банкны зээлийн төлөлтийг түр царцаах асуудлыг судалж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комисс хуралдаж, долоон асуудлыг хэлэлцэн, өчигдөр буюу 2020 оны 11-р сарын 12-нд мэдээлэл хийсэн. Иргэдийн зүгээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, улмаар сунгагдах бол банкны зээлийн төлөлтийг түр царцаах арга хэмжээг авах эсэх талаар лавлаж байгаа юм.

Тэгвэл банкны зээлийн төлөлтийг түр царцаах асуудлыг судалж байна гэдгийг УОК-ын мэдээллийн үеэр хэллээ.

Өмнө нь Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолыг баталж ипотекийн зээлийн төлөлтийг нийт зургаан сараар царцаах шийдвэрийг гаргаж байсан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22