Dark Light
Нийгэм | 2020-11-14

А.Амбасэлмаа: Эдгээр караоке, цайны газар,зочид буудлаар үйлчлүүлсэн иргэд ЯАРАЛТАЙ холбогдоно уу

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Халдварын батлагдсан тохиолдолтой хол ойрын хавьтал болсон хүмүүс хаагуур явснаа мартах, зөрүүлж хэлэх, зарим үед хэлмээргүй үйл явдал ч бас байдаг байх. Үүнээс болоод голомтод авах хариу арга хэмжээний хугацаа уртсах магадлалтай байгааг ард иргэд маань зөв ойлгох хэрэгтэй" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Мөн тэрбээр "Өнөөдөр тандалтын явцад хэдэн караоке, цайны газарт хавьтал байгааг тогтоолоо. Тиймээс зар хэлье.

-СБД-ийн 8-р хорооны "Говьсайхан" гэдэг караокед 2020.11.09-ний 17:00-20:00 цагт байсан хүмүүс,

Мөн "Топаз" зочид буудал

-СБД-ийн 8-р хорооны "Өгөөж" нэртэй цайны газар 12:00-14:00 цагийн хооронд байсан хүмүүс ЭМЯ-ны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн 80086928 дугаар руу холбогдож, зөвлөгөө зөвлөмж авахыг хүсэж байна.

Анх батлагдсан тохиолдол гарснаас хойш хөл хориог 5 хоногоор тогтоосон. Халдварыг улсын хэмжээний дэгдэлт болгохгүйн тулд зорьж ажиллаж байгаа. Гэтэл миний хэлсэн шалтгаануудын улмаас хөл хориог сунгах шаардлага гарч болзошгүй байгааг ард иргэд минь ойлгоорой" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22