Dark Light
Нийгэм | 2020-11-16

Б.Ууганбаяр: Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан 100 хүнийг ХӨСҮТ-рүү шилжүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан 100 хүнийг ХӨСҮТ-рүү шилжүүлжээ. Энэ талаар 

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: "УОК-ын өгсөн үүргийн дагуу УОК-ын шуурхай штабаас Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан иргэдийг өнөөдөр өглөө шилжүүлэх арга хэмжээг авч ажиллаа. Өмнө нь гуравдугаар байранд тусгаарлагдаж байсан иргэдийг ХӨСҮТ-д татаж авсан. Өнөөдрийн хувьд дөрөв, нэгдүгээр байранд тусгаарлагдаж байсан иргэдийг татаж авсан. Тус хоёр байр нь гуравдугаар байрнаас тусдаа байршилтай. Дөрөвдүгээр байранд тусгаарлагдаж байсан 70 хүн, нэгдүгээр байранд байсан 11 хүн байна. Бүх ажил халдвар хамгаалалт, дэглэмийг сайтар сахиж ажилласан. УОК-ын дарга өөрийн биеэр тусгаарлагдах цэгүүдэд очиж ажиллаж байна. Энхсаран сувилалын эцсийн халдваргүйжүүлэлтийг ЗӨСҮТ хариуцан ажиллаж байна. Энхсаран сувилалд ажиллаж байсан бүх ажилчдыг ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр тусд нь тусгаарлаж байна" гэв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22