Dark Light
Нийгэм | 2020-11-16

Тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй учраас захирамжаа цуцалжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комиссоос улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Зөвхөн нэр бүхий 13 салбарт  үйл  ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт  ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй. 

Бүх нийтийн бэлэн байдлын үед хэвийн ажиллах түлш, эрчим хүч, дулаан хангамж, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл зэрэг 13 байгууллагын автомашинд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зогсоосон талаар УОК-оос мэдээллээ. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга дээрх 13 салбарын автомашиныг заавал тусгай зөвшөөрөлтэй автомашинаар хөдөлгөөнд оролцохыг даалгасан захирамжаа цуцалжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22