Dark Light
Нийгэм | 2020-11-16

Энхсаран сувиллыг бүрэн хааж шалгалт явуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-ын даргын шуурхай хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын явцыг хэлэлцсэн байна. 

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Шадар сайд Я.Содбаатар нараас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд тусгаарлалтын дэг журам, хууль зөрчигдсөн эсэхийг шалгах ажлын явцыг хэлэлцсэн" гэв.

Мөн ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Энэ сарын 10-нд тус сувиллын үйл ажиллагааг зогсоосон. Энхсаран сувиллыг хаасан бөгөөд тэнд тусгаарлагдаж байсан 81 иргэнийг, тухайн газар ажиллаж байсан 17 ажилтныг өөр газар шилжүүлсэн. Эдгээр иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссан ч өөр зочид буудал руу тусгаарласан учир дахин шинжилгээ авч сөрөг гарсны дараа гэрийн ажиглалт руу гаргана" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22