Dark Light
Нийгэм | 2020-11-16

Өчигдөр Алтанбулаг авто замын боомтоор ачаа тээврийн 55 машиныг нэвтрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-наас ирэх 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоосон юм.

Өнөөдөр буюу 11 сарын 16-ны байдлаар олон улсын ачаа тээврийн 9 машин Алтанбулаг боомтод ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор Сангийн яамны Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын тээвэрлэлтийн байгууллагатай холбогдон Оросын нутагт үлдсэн машинуудыг төмөр зам руу шилжүүлэн ачих ажлыг зохион байгуулж байна.  

Өчигдөр Алтанбулаг авто замын боомтоор ачаа тээврийн 55 машиныг нэвтрүүлсэн бөгөөд тус тээврийн хэрэгслийн жолооч нарыг Сэлэнгийн харьяа лабораторид шинжилгээнд хамруулах юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22